Тусгаарлалтад зөрчил гаргасан иргэдийг нийтэд мэдээлнэ
12 сарын 24, 2020

Тусгаарлалтад буй иргэд зөрчил гаргасан гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгддэг. Тэгвэл ажиглах байранд зөрчил гаргаж, иргэний үүргээ биелүүлээгүй иргэдийн мэдээллийг олон нийтэд зарлахаар болсон байна.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Шадар сайдын энэ оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 155 дугаар тушаалын дагуу “Тусгаарлан ажиглалт болон гэрийн ажиглалтыг зохицуулах түр журам”-ын хэрэгжилт, түүнд тавих хяналтыг сайжруулах, түр журмын 9 дүгээр зүйлд заасан “Иргэний үүрэг”-ийг тусгаарлан ажиглах байранд байрлаж буй иргэд чанд мөрдөх, зөрчил гаргасан иргэдийг ЭМЯ-ны цаг үеийн ээлжит мэдээллээр зарлахаар шийдвэрлэжээ.