151 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 33 зөрчил илэрчээ
12 сарын 28, 2020

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-ны өдөр нийт 926 гомдол мэдээлэл бүртгэгджээ. 

Нийт дуудлага мэдээллийн 742 нь зөрчлийнх, хулгайлах гэмт хэргийн зургаа, гэр бүлийн хүчирхийллийн 97, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 59, гэмт хэргийн шинжтэй 40 дуудлага мэдээлэл байсан байна.

Мөн тус хугацаанд улсын хэмжээнд 151 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 33 зөрчлийг илрүүлжээ.