Согтуу жолооч дөрвөн машин мөргөсөн осол гарчээ
12 сарын 30, 2020

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр, Улаанхуарангийн замд өчигдөр (2020.12.29) зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Toyota prius маркийн Н жолоочтой автомашин нь Toyota prius маркийн гурав, Toyota corolla маркийн нэг, нийт дөрвөн автомашинтай мөргөлдсөн осол гарсан байна.

Жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд согтолтын зэрэг нь 1.32% байжээ. Мөн Шар хаднаас Улаанхуаран хүртэл 5 км орчим замд согтуугаар тэээврийн хэрэгсэл жолоодсон аж. Ослын үеэр азаар хүний амь нас эрсдээгүй бөгөөд дөрвөн машинд эд материалын хохирлын үнэлгээ хийгдэж байна.