Өнөөдөр 18.00 цаг Монгол туургатан оддын теле тоглолттой
12 сарын 30, 2020

Хүүхдийн төлөө сайн дурын байгууллага Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах Монгол туургатан оддын теле тоглолт өнөөдөр (2020.12.30) 18.00 цагт эхэлнэ. Тус тоглолт МҮОНТ, UBS, V Television, TV5 Mongolia, TV9 Mongolia, ETV HD, NTV, С1 Telеvision, TV8 Mongolia, Star TV Mongolia, Edutainment TV, SBN tv, TMTV телевизийн сувгаар шууд хүрэх юм.

“Монгол соёл-Монгол хүүхэд” тоглолтод монгол туургатан одод нэгдэж буй бөгөөд олон нийтээс хандив хуримтлуулан, цаашид Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын бүтээн байгуулалтыг эхлүүлэх аж. Түүнчлэн хүүхдийн хүмүүжил, соёл боловсрол олгох байгууллагуудыг бэхжүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн зуунд Юмжаагийн Цэдэнбал агсны гэргий Анастасия Цэдэнбал Филатова Монголын ард түмний ирээдүй хойч, үр хүүхдүүдийн төлөө ухамсарт амьдралаа зориулж, 1972 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулан хот хөдөөгүй олон тооны цэцэрлэг, сургууль, эмнэлэг, хүүхдийн зуслан, хуримын ордон гэх мэт бүтээн байгуулалт хийсэн түүхтэй. Өдгөө ч Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа үргэлжилсээр буй юм.

Монгол Улсын Соёлын яамны санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээн https://childrensfund.mn/donate вебсайтаар нээлттэй хандив цуглуулж байгаа ажээ.