Товчоодоор 1,225 автомашин нэвтэрч, 964 тээврийн хэрэгсэл гарчээ
1 сарын 5, 2021

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 86 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд товчоодоор 1,225 автомашин нэвтэрч, 964 тээврийн хэрэгсэл гарчээ. Энэ хугацаанд нийт 5,180 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол  илрээгүй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.