8-11-ний өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэгт ажиллах шинжилгээний цэгүүдийн БАЙРШИЛ
1 сарын 8, 2021

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар оролцож, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ачтан" эмнэлгээс гадна хэд хэдэн тохиолдол голомтлон гарснаас үүдэн хөдөлгөөний хэсэгчилсэн хязгаарлалт хийж, иргэдээс шинжилгээ аван, тандах илрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Хязгаарлалт 2021 оны нэгдүгээр сарын 8-11-ний өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд шинжилгээ авах ажлыг 50 орчим явуулын багийн 300 гаруй эмч, мэргэжилтэн зохион байгуулна. Мөн онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын 300 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Энэхүү хязгаарлалтын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэдийг оруулж, гаргах бөгөөд хязгаарлалтын бүсэд зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан хэвийн үйл ажиллагаатай байх юм.

Баянгол дүүргийн нутагт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж байсан коронавирусийн шинжилгээний сорьц авах нийт 27 цэгийг цөөрүүлж  зургаа болголоо.

Учир нь тус дүүргийн хязгаарлалт тогтоосон хорооны айл, өрхүүдээс авах шинжилгээг хурдан хийж дуусгахаар бусад цэгт хийгдэх шинжилгээний тоог тодорхой хэмжээнд хязгаарлах хэрэгтэй юм.

Тухайн өдрүүдэд дүүрэг бүрд шинжилгээ авах цэгүүд:

  1. Баянгол дүүрэгт-13 дугаар сургууль
  2. Баянзүрх дүүрэгт -142 дугаар сургууль
  3. Сүхбаатар дүүрэгт-58 дугаар сургууль
  4. Сонгинохайрхан дүүрэгт-9 дүгээр сургууль
  5. Хан-Уул дүүрэгт-7 дугаар сургууль
  6. Чингэлтэй дүүрэгт-39 дугаар сургууль дээр тус тус ажиллаж байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.