1 сарын 10, 2021

Д.Цогтбаатар нь хэдхэн жилийн өмнө МУ-ын төрийн нууц задруулсан хэргээр шүүхээс хорих ялаар шийтгүүлж, түүнийгээ биечлэн эдэлж байсан гэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй.

Харин тэрээр 2019 оны 10 дугаар сард УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд томилогдон,эрх ямба эдэлж байгаа ба төрийн нууц задруулсан өөрийнх нь хэрэгт ажиллагаа явуулж байсан мөрдөгч, хяналт тавьсан прокурор, хэргийг нь хянан шийдвэрлэсэн шүүгч нарыг “чадчих” боломж түүнд бий болсон байх бөгөөд энэхүү өндөр албанд очихын тулд хууль хэрхэн зөрчсөнийг цухасхан дурьдая:

1.   Төрийн албаны тухай хуулийн 12.1.2.-т зааснаарУЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал нь “төрийн захиргааны албан тушаал”-д хамаардаг байх бөгөөд уг албан тушаалд томилогдохын тулд мөн хуулийн 23.2.1-т зааснаар “эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажиллаж”, “мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” ёстой байдаг байна.

Гэтэл Д.Цогтбаатар нь эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8 жил ажиллах нь байтугай хамгийн доод шатны албан тушаал болох туслах түшмэлээр 1 хоног ч томилогдон ажиллаж байгаагүй байх бөгөөд багц сургалтад сууж огт үзээгүй юм байна. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны албан тушаал огт хашиж үзээгүй, тухайн ангиллын мэдлэг, дадлага туршлагагүй тэрээршууд л тэргүүн түшмэлийн албан тушаалд мерит зарчмыг үл хэрэгсэн томилуулсан байна.

2.   Төрийн албаны тухай хуулийн 23.4.-т “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг ... тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална” хэмээн заасан.

Гэвч мэргэшээгүй, төрийн албаны шалгалт огт өгөөгүйгээс гаднаял шийтгүүлж байсан, хуульч биш Д.Цогтбаатарт тааруулж УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах нь холбогдох албан тушаалтны ёстой л шүдний өвчин болж байна.

Уг нь бол хууль бусаар томилогдсон Д.Цогтбаатарт холбогдох тушаалыг хүчингүй болгочих эрх нь Төрийн албаны тухай хуулийн 30.3-т зааснаар ТАЗ-д байж л байгаа.

3. Д.Цогтбаатар нь үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэргэшил, туршлага, ур чадварын хувьд шаардлага огт хангахгүй ба хангаж байгаагаа тэрээр өөрөө ямар ч байдлаар нотлож чадахгүйгээс гаднатухайн албан тушаалын тусгай шалгалтыг огт өгөөгүй байна.

Тэгэхээр ял шийтгүүлсэн этгээдийг хууль зөрчин байж энэ өндөр  албан тушаалд байлгах нь хэн нэгэн албан тушаалтанд хэрэгтэй л байж таарах нь, тэр нь харин хэн бэ.

Иргэн Д, Б, У за хэн ч байсан яахав, тэрээр мэргэжилний албан тушаалд томилуулах гэж ямар олон даваагаар давдаг билээ дээ.

 


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.