Сэлэнгэ аймагт Covid-19 халдвар авсан 193 хүн эдгэрчээ
1 сарын 10, 2021

Сэлэнгэ аймагт нийт 217 батлагдсан тохиолдол бүртгэгдээд буй. Эдгээрээс 88.9 хувь буюу 193 иргэн эдгэрчээ. Одоо хяналтад 12, гэрийн ажиглалтад 13, бүрэн эдгэрч хяналтаас гарсан гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Covid-19 халдварын тасагт хөнгөн долоон хүн эмчлүүлж байна. Хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа гэв. Аймгийн хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх болон хэв журам сахиулах хяналтын 34 цэг байршилд цагдаа болон онцгой байдал, бусад салбарын 100 албан хаагч 68 техник хэрэгсэлтэйгээр 24 цаг үүрэг гүйцэтгэж байна.