86 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 38 зөрчил гарав
1 сарын 11, 2021

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр нийт 835 гомдол мэдээлэл бүртгэгджээ. 

Нийт дуудлага мэдээллийн 702 нь зөрчлийнх, хулгайлах гэмт хэргийн ес, гэр бүлийн хүчирхийллийн 88, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 34, гэмт хэргийн шинжтэй 56 дуудлага мэдээлэл байсан байна.

Мөн тус хугацаанд улсын хэмжээнд 86 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 38 зөрчлийг илрүүлжээ.