2020 онд 76 мянган эх амаржжээ
1 сарын 11, 2021

Улсын хэмжээнд 2020 онд 75.7 мянган эх амаржсан байна. Энэ нь өмнөх оноосоо 2.5 хувиар буюу 1,907-гоор буурсан үзүүлэлт юм. Амаржсан эхчүүдийн 55.6 мянга нь 6 ба түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 1,700-гаар буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 236 нь гэртээ төрсөн нь өмнөх оноос 7-гоор нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд 2020 оны 12 дугаар сард 6,310 эх амаржиж, өмнөх сараас 278 (4.6%)-аар нэмэгджээ. 

Харин 2020 онд улсын хэмжээнд нас баралтын 16 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт нас баралтын 4,463 нь эмнэлэгт, 11,461 нь гэрийн (бусад газарт) нас баралт байна. Нийт нас баралт өмнөх оноос 7.4 хувиар буурчээ.