Зам тээврийн ноцтой ослын улмаас хоёр хүний амь нас хохирчээ
1 сарын 12, 2021

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр 0151 дүгээр цэргийн ангийн хойд замд 2021 оны нэгдүгээр сарын 12-ны 01:00 цагийн орчимд Toyota prius маркийн автомашин Hino Ranger маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас Toyota prius маркийн автомашины жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирсон байна. Иймд иргэд жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөн, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулъя хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.