Богд ууланд гөрөөс барьж идэж байсан 32 зэрлэг нохойг устгажээ
1 сарын 14, 2021

"Богд Хан ууланд зэрлэг ноход гөрөөс барьж идээд байна" гэх гомдлын дагуу 32 зэрлэг нохойг устгажээ.

Тодруулбал, цахим оринд иргэдийн зүгээс "Богд Хан ууланд зэрлэг ноход гөрөөс барьж идээд байна" гэх гомдлын дагуу Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020-2021 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зэрлэг нохой, муурны устгал хийх эрх авсан "Өлтэй" ХХК-тай хамтран өнөөдрийн байдлаар 32 зэрлэг нохойг устгасан байна.

Дээрх байгууллагаас 2020 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 8,161 зэрлэг нохой, муур устгаснаас иргэд, байгууллагын 462 удаагийн дуудлагаар очиж 1,363 устгал хийсэн байна.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.