Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор 1553 автомашин нэвтэрч, 2338 тээврийн хэрэгсэл гарчээ
1 сарын 15, 2021

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 1,553 тээврийн хэрэгслээр 3,486 зорчигч хот руу нэвтэрч, 2,338 тээврийн хэрэгслээр 4,669 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 85 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хяналт шалгалтын үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.