173,133 байгууллага QR үүсгэж 1.9 сая гаруй иргэний бүртгэлийг хийжээ
1 сарын 20, 2021

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн  захирамжийн дагуу нэгдүгээр сарын 19-ний өдрөөс нийслэлийн зүгээс худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж, иргэний зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR платформын хэрэглээний хэрэгжилт ямар байгаа зэрэгт хяналт тавин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 173,133 байгууллага иргэний QR үүсгэж 1,916,063 иргэний 2,444,776 удаагийн бүртгэл хийгджээ.

Шалгалтын явцад худалдаа, үйлчилгээний газрууд  QR код байршуулаагүй, үйлчлүүлэгчдийг QR код уншуулж байгаад хяналт тавьдаггүй, байгууллагууд ажиллагсдынхаа халууныг хэмжиж, бүртгэл хөтөлдөггүй, хүн хоорондын зай барихгүй байх нийтлэг зөрчлүүд илэрч байгааг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн юм.