СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Авто ослоор хоёр хүн амиа алджээ
1 сарын 22, 2021

Сүүлийн дөрөв хоногт буюу нэгдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаннд зам тээврийн ослын шинжтэй 474 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 11 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2021.01.18-аас 19-нд шилжих шөнө Төв аймаг, Баянжаргалан сум Эрдэнэ 3-р баг “Бүдүүн” гэх газар /сумын төвөөс урагш 45км төв дотор/ шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож  жолооч 35 настай, эрэгтэй амиа алдсан хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газраас шалгаж байна.
  • 2021.01.21-ний 02:09 цагт Орхон аймаг Баян-Өндөр сум “Таван Эрдэнэ” захын хажууд шороон замд Mitsubishi Lancer маркийн автомашины онхолдож, зорчигч 19 настай болон 22 настай, эрэгтэй нарын хоёр хүн гэмтэж, жолооч 17 настай, эрэгтэй амиа алджээ.

Мөн өдрүүдэд улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 201 зөрчлийг хяналт, шалгалтаар ирлүүлсний 87 нь нийслэлд, 114 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Иргэд, жолооч нар бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг хамгаалж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.