16 байгууллагын 633 ажилтан нийслэлийн зам, талбайн цасыг цэвэрлэж байна
1 сарын 25, 2021

Өчигдөр  орой 21:00 цагаас эхлэн нийслэлд орсон цасыг өнөөдөр  өглөө замын хөдөлгөөний эрч нэмэгдэхээс өмнө цэвэрлэж, давс бодис цацан, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байгаа юм. Зам талбайн цэвэрлэгээний нийт 16 байгууллагын 633 ажилтан, 100 гаруй техник  хэрэгсэлтэй хийж байна. Өнөөдөр  өглөөний 05:00 цагаас эхлэн хотын  гол болон алслагдсан зам, гэр  хорооллын дундын замуудад давс, бодис цацан  аюулгүй болголоо.