АТГ-т 506 эрүүгийн хэрэг шалгагдаж байна
1 сарын 28, 2021

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэл нээж, 3 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 72 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 510 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. 

Одоогоор нийт 506 хэргийг шалгаж байгаа аж.