Баянгол дүүрэгт “Нэг хаалга – Нэг шинжилгээ”-нд 17,528 өрх хамрагдаад байна
2 сарын 17, 2021

УОК-ын шийдвэрийн дагуу нийслэлд 2021 оны 02-р сарын 11-ний өдрөөс эхлэн хөл хорио тогтоож, иргэдийг “Нэг өрх-Нэг шинжилгээ”-нд хамруулахаар болсон. Баянгол дүүргийн хэмжээнд 25 хорооны өрх бүрээс нэг иргэнийг өнөөдөр 09: 00 цагаас эхлэн суурин 21 цэг, явуулын 97 цэг дээр өргөтгөсөн шинжилгээнд хамруулж байна. Одоогийн байдлаар нийт 25 хорооны 17,528 өрх шинжилгээнд хамрагдаад байна.ЖИЧ: Хоёрдугаар сарын 11-13-ны өдрүүдэд шинжилгээнд хамрагдсан иргэд энэхүү шинжилгээнд хамрагдахгүй болохыг анхаарна уу.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.