Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 256 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ
2 сарын 19, 2021

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирэхээр тус улсын нисэх буудалд бүртгүүлж, агаарын хөлөгтөө суух гэж байна. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай – 24
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл – 42
  • Жирэмсэн – 11
  • Өндөр настан – 13
  • Хөгжлийн бэрхшээлтэй – 3
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 53
  • Түр саатуулах байр - 20
  • 11 дүгээр сарын нислэгт нэрс баталгаажсан, онгоцны тасалбараа авсан - 92 иргэн ирнэ. Энэ удаагийн нислэгээр 11 дүгээр сард нислэг нь цуцлагдаад ирж чадаагүй үлдсэн иргэдийн сүүлийн хэсэг ирж дуусаж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.