БНСУ-аас 256 иргэн эх орондоо ирлээ
2 сарын 20, 2021

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр (2021.02.19) 19:00 цагт газардав. Тус нислэгээр нийт 256 иргэн эх орондоо ирснээс 12 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь жирэмсэн, 13 нь өндөр настан, 24 нь эрүүл мэндийн шалтгаантай, 20 нь түр саатуулах байранд байсан, 92 нь бусад шалтгаантай иргэн байна. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авахаар төлөвлөөд байгаа билээ.