НӨАТ-ын азтан өнөөдөр тодорно
2 сарын 21, 2021

НӨАТ-ын урамшууллын 2021 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр (2021.02.21) Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана. Сугалааны тохиролд оролцохын тулд 2021 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан, азтан болох боломжтой юм.