Д.Сумъяабазар: Дэглэмээ зөрчиж, халдвар тархах нөхцөл үүсгэвэл тухайн ААН-ийн үйл ажиллагааг зогсооно
2 сарын 21, 2021

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Сонгинохайрхан дүүргээс "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажил эхэлсэн. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт коронавирусийн халдвар тархах өндөр магадлалтай гэсэн тооцоог гаргасан. Бидний тооцооллоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд өндөр магадлалтай байсан. Яг энэ хороонд 10 хүн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон. Тэгэхээр энэ тооцоолол нь шинжлэх ухааны үндэслэлтэй. 

Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь ажиллаж эхлэх гэж байна. Нэг ёсондоо амьдралын шинэ журмаар ажиллаж эхэлнэ. Коронавируст халдварын үед ажиллах түр журам сайн болсон гэж бодож байна. Дэглэмээ зөрчиж, халдвар тархах нөхцөл үүсгэвэл тухайн ААН-ийн үйл ажиллагааг зогсооно" гэлээ. 

Нийслэлийн иргэд дөрөвдүгээр зэргийн хязгаарлалтын түвшинд байгаа бөгөөд хоёрдугаар түвшин рүү хоёрдугаар сарын 23-ны өдрөөс шилжих гэж байна.  Үүнтэй холбогдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 14 төрлийн 86 чиглэлээр түр журам боловсруулжээ.

Тухайлбал, хоол үйлдвэрлэл боловсруулах чиглэлийн байгууллагаар иргэд маскаа зүүж, QR  код уншуулж үйлчлүүлнэ. Тухайн газар ширээ сандлыг 2 метрийн зайтай байршуулж, гар ариутгагч байрлуулж, дотоод хяналтын ажилтан ажиллах юм байна. 


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.