Дүүрэг бүрт 2-3 шинжилгээний цэг ажиллаж байна
2 сарын 23, 2021

Covid-19 илрүүлэх сайн дурын шинжилгээ авах цэгүүд өнөөдөр /2021.02.23/-өөс ажиллаж байна. Хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбогдуулан дүүрэг бүрт 2-3 цэг байгуулжээ. Иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа харьяа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд шинжилгээ өгөх юм. Хэрэв зайлшгүй шаардлагатай буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зэрэг тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн дараах байршлуудад шинжилгээ өгнө.