Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр Ч.Болортуяаг томиллоо
2 сарын 25, 2021

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгчөөр Чулуунбаатарын Болортуяаг томиллоо. 

Ч.Болортуяа нь сэтгүүлч мэргэжилтэй. Хэвлэл мэдээллийн салбарт 15 дахь жилдээ ажиллаж байна. Сэтгүүл зүйн магистр зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистрантур. АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн. 

Ажилласан байдал: 

  • 2006-2007 онд “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, “Өнөөдөр” сонины дэргэдэх “Таны үзэх тв” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 2007-2013 онд GoGo.mn сайтад сэтгүүлч, Ерөнхий редактор
  • 2013-2021 онд iKon.mn сайтын Ерөнхий редактор
  • 2019-2021 онд “Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж байгаа юм.