үүлийн хоногт халдвартай нь батлагдсан 45 хүний гурвынх нь халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна
3 сарын 1, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 11,905 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 45 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн 45 тохиолдлын 29 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс, 13 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол гурван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Сүүлийн 24 цагт 50 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын тоо 2,952 бүртгэгдсэнээс 2,299 буюу 78 хувь нь эдгэрсэн. Одоогоор 638 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 9 хүн байгаа" гэв.