Улаанбаатарт 143, Хөвсгөлд 5 тохиолдол бүртгэгджээ
3 сарын 20, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 15,293 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 148 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,806 болж байна.

Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодын халдварын 148 тохиолдлын 143 нь Улаанбаатарт, Хөвсгөл аймагт 5 тохиолдол бүртгэгдсэн. 143 халдвар авсан хүнээс 137 нь ойрын хавьтал байна. 11 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. 

Шинээр батлагдсан 160 тохиолдлын 141 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

  • Налайх дүүргийн 4 дүгээр хороо,
  • БЗД-ийн 13, 20 дугаар хороо,
  • БГД-ийн 6, 8 дугаар хороо,
  • СХД-ийн 34, 35, 37, 42 дугаар хороонд байна. 

Сүүлийн хоногт 55 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,351 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1,359 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,200, хүндэвтэр 146, хүнд 9, нэн хүнд 3 хүн байна. Халдварын нөхцөл байдал өдөр ирэх тутам хүндэрч байгаа. Тиймээс хувь хүмүүс нийгмийн харилцаагаа багасгах хэрэгтэй" гэв.