Чингис хаан одонг БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардууллаа
3 сарын 22, 2021

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой "Монгол цэргийн өдөр", Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн ордонд шагнал гардуулах ёслол боллоо. 

Ерөнхийлөгчийн зарлигаар БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад төрийн дээд шагнал Чингис хаан одон гардуулав. Ж.Гүррагчаа нь Монгол Улсаас сансарт ниссэн анхны, Ази тивээс хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн юм.