Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгожээ
3 сарын 22, 2021

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго улиран сонгогдох материалаа өгсөн ч олонхын санал авалгүй унаж, МУИС-ийн хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган нийт шүүгчдийн олонхийн санал авчээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын цэцийн гишүүнээр ажиллах хугацаа дуусаад байгаа. Тэрээр улиран сонгогдох материалаа өгсөн ч олонхын санал авч чадсангүй. Иймд дүрэм журам ёсоороо Д.Солонго дахин нэр дэвших эрхгүй болов. Д.Солонгын оронд томилогдох өрсөлдөөнд 17-18 хуульч орсон байна. Нийт шүүгчийн олонхийн санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Ж.Эрдэнэбулган нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хуульчдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн аж.