Ажлын хэсгээс 100 гаруй эрүүгийн хэргийг хянахаар болжээ
3 сарын 23, 2021

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн 270 (давхардсан тоогоор) орчим гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллээс мөрдөх байгууллагад шалгагдаж байгаа 20, хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон 86 хэргийг хянаж байна.

Дээрх хэргүүдтэй холбоотой Улсын Ерөнхий Прокурорын газрын  өргөдөл, гомдол хүлээн авах албанд 11 гомдол, хүсэлт ирүүлснийг хүлээн авч, 10 иргэнтэй биечлэн уулзаж, санал  хүсэлтийг нь авч ажиллаж байгаа юм байна.