Орон нутгаас дайчлагдан ирсэн эмч нар тандалт, судалгааны чиглэлээр нэг сарын хугацаатай ажиллана
3 сарын 23, 2021

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа орон нутгаас дайчилсан эрүүл мэндийн ажилтнууд хэр хугацаатайгаар ямар үүрэг гүйцэтгэж ажиллах талаар мэдээлэл өглөө. "Улаанбаатар хотын нөхцөл байдал хүндэрсэн учраас халдвар гараагүй ногоон бүсийн 16 аймгаас эрүүл мэндийн ажилтнууд дайчлагдан ирж, ажиллаж байна.

Эдгээр ажилтан ойрын хавьтлуудыг тогтоож, шинжилгээ авах болон батлагдсан тохиолдлуудыг эмнэлэгт зөөвөрлөх зэрэг шуурхай хариу арга хэмжээний багийн бүх үүргийг гүйцэтгэнэ. Тус эмч нар гуравдугаар сарын 22-ноос буюу өчигдрөөс яг нэг сарын хугацаатай Улаанбаатар хотод ажиллах юм" гэв. Өөрөөр хэлбэл, орон нутгаас дайчлагдсан эрүүл мэндийн ажилчид вакцинжуулалтын ажилд бус тандалт судалгааны чиглэлээр ажиллаж байна.