Их аварга Какүрюү М.Ананд их спортоо орхиж, зодог тайллаа
3 сарын 24, 2021

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Өнөөдөр Японы сүмогийн холбооны удирдлагууд түүний зодог тайлах хүсэлтийг хүлээн авчээ. 35 настай тэрбээр сүүлийн таван башё дараалан бэртлийн улмаас барилдаж чадахгүй байсан бөгөөд зүүн өвдөгний бэртэлтэйгээ сүүлийн хэдэн сарын турш тэмцэж, эцэстээ ийм шийдвэр гаргалаа. Өнгөрсөн оны сүүлээр Японы мэргэжлийн сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нарыг олон башё дараалан өнжиж, мөн дундаас нь орхиж байна хэмээн анхааруулга өгөөд байсан юм. Какүрюү М.Ананд өөрийн хүсэлтээр зодог тайлахаар боллоо.