Улаанбаатарт маргаашаас хэрэгжиж эхлэх Засгийн газрын шийдвэрүүд
4 сарын 2, 2021

Маргааш 06:00 цагаас эхлэн/2021.04.03/ эхлэн дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл нийслэл Улаанбаатарт Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр зарим салбарын үйл ажиллагаа хязгаарлагдах юм. Үүнд:

Бямба, Ням гарагт амрах салбар:

Даваа-Баасан гарагт ажиллана: 

  • Үсчин, гоо сайхны газрууд
  • Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон захын 30% нь ажиллана. 

Өдөр бүр ажиллах салбар:

  • Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчилнэ.
  • Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчилнэ. Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийнэ.

Дээрх зах худалдааны төв болон хүнсний дэлгүүр бусад үйлчилгээний газрууд 07:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөний зохицуулалт:

  • Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглоно.
  • Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

Үйл ажиллагааг нь зогсоох салбар:

  1. Ресторан
  2. Лоунж
  3. Саун
  4. Бассейн
  5. Алжаал тайлах төв
  6. Кино театр
  7. Үзвэр үйлчилгээ
  8. Бялдаржуулах төв
  9. Амралт сувилал
  10. Сургалтын төв ажиллахгүй.
     

14 хоногийн хугацаанд зөвхөн шаардлагатай газартаа хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэхээ Засгийн газраас мэдэгдсэн билээ.

ТОДРУУЛГА:

Засгийн газрын ХМОНХГ-ын дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг "Үйл ажиллагааг нь бүрэн хязгаарлах салбарт орсон ресторан, лоунж нь согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг тул энэ жагсаалтад орсон.

Зоогийн газар нь энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэггүй учир өдөр бүр ажиллах салбарт байгаа юм. Зоогийн газрыг амралтын өдрүүдэд ажиллуулахгүй байх шийдвэр гараагүй. ААН-үүд дотоод журмаараа зохицуулан Бямба, Ням гарагт амрах эсэхээ шийднэ" гэсэн тайлбарыг өглөө.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.