18-49 насны нийслэлийн иргэдийг вакцинжуулж байна
4 сарын 4, 2021

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн 18-49 насны иргэдийг вакцинжуулж байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 40-44 цэг ажиллаж байгаа бөгөөд 18-49 насны иргэд эдгээр цэгт очиж вакцинаа хийлгэх боломжтой аж. Вакцинжуулалтын дарааллаар 18-24, 25-49 нас хэмээн ангилсан байсан ч ахмад настнуудын 60 хувийг вакцинжуулсан тул насны ангиллыг нэгтгэжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хороодын вакцинжуулалтын явцтай танилцах үеэр “Вакцины татан авалтыг идэвхтэй хийж байна. Өдөрт дунджаар 12 мянган хүнийг вакцинд хамруулж байсан бол хэсэгчилсэн хөл хорионы өдрүүдэд өдөрт 30 мянга хүртэл ачааллаа нэмэгдүүлнэ. Энэ хурдаараа явбал эхний вакцины тунг зургадугаар сарын 1-нээс өмнө нийт иргэддээ хийж амжина. Улаанбаатар хотын хүн амыг тавдугаар сард багтааж дархлаажуулах зорилт тавьсан. Хэсэгчилсэн хөл хорио тогтоож байгаа нь эмнэлгийн байгууллагын ачааллыг багасгаж вакцинд анхаарал хандуулж буй хэрэг” гэдгийг мэдэгдсэн.

Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын хэмжээнд 6,895 өндөр настан асаргаанд байдаг тул гэрт нь очиж вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм байна.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.