Далан давхрын оршуулгын газарт гарсан түймрийг унтраалаа
4 сарын 4, 2021

Хаврын урь орж, ханш нээсэн өдөр хэмээн монгол түмэн бэлэгшээдэг билээ. Үүнтэй холбоотойгоор шашны зан үйл ихэсдэг. Тухайлбал бурхан болоочийн шарил дээр арц, хүж, зул асааж орхисны улмаас шар өвсний түймэр гарах тохиолдол их байдаг.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Далан давхрын оршуулгын газарт арц, хүжнээс үүдэлтэй гарсан түймрийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эргүүлээр ажиллаж байсан алба хаагчид шуурхай унтрааж ажиллалаа.