Улаанбаатарт 731, орон нутагт 99, эмнэлгээс гаралтай нэг халдвар бүртгэгдэж, нэг иргэн нас барлаа
4 сарын 6, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 831 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 11,651 болж байна. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 731 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,906 болсон.
  • 99 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,358 боллоо. 
  • Эмнэлгээс шалтгаалах 1 халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн хоногт 13 аймагт халдварын тохиолдол нэмэгдсэн бөгөөд Төв, Ховд аймагт олон тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 79 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 6,010 боллоо. Халдварын улмаас 2,480 хүн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 2,130
  • Хүндэвтэр 279
  • Хүнд 60
  • Маш хүнд 11 хүн байна.

Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Сүүлийн дөрвөн өдөрт дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.