Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгүүд
4 сарын 6, 2021

Хөдөө орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл тээвэр, уул уурхай, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгүүд дараах байршилд ажиллаж байгаа юм. Үүнд:

-Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “Авто худалдааны төв”,

-“Буянт-Ухаа” спортын ордон,

-Баянзүрх дүүргийн 8-р хороо “Баянзүрх” авто оношилгооны төв

Дээрх дурдсан шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ.