Замын-Үүд боомтоор ачаа тээврийн машинуудыг нэвтрүүлж эхэлжээ
4 сарын 8, 2021

УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр иргэдээс ирсэн асуултад холбогдох албаны хүн хариуллаа.

-Замын-Үүд боомтоор ачаа тээвэр явуулахгүй байгаа. Хүнс, ачаа тээвэр хэзээ орж, гарах ирэх вэ?

ХХЕГ-ын шалган нэвтрүүлэх хэлтсийн офицер, ахмад Б.Баттулга: 

- Замын-Үүдэд 700-гаад машиныг дараалалд оруулсан байгаа. БНХАУ-ын талтай тохиролцсоны дагуу дөрөвдүгээр сарын 7-ноос 20 автомашиныг улсын хилээр нэвтрүүлсэн. Хятадын талаас энэ тоог нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллаж байгаа. БНХАУ-ын ЭСЯ-наас өгсөн мэдээллээр "Цар тахалтай холбоотойгоор хилээ нээхгүй байгаа. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй" гэсэн юм. 


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.