Истанбулаас 242 иргэн эх орондоо ирлээ
4 сарын 11, 2021

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу  дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:28 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 242 иргэн ирсэн бөгөөд иргэдийг Кемпенски, Туушин, ИБИС, Новотел, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Дөрөвдүгээр сард хийгдэх үлдсэн тусгай үүргийн нислэгийн хуваарь:

  1. Дөрөвдүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар
  2. Дөрөвдүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/
  3. Дөрөвдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар
  4. Дөрөвдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
  5. Дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  6. Дөрөвдүгээр сарын 26-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/
  7. Дөрөвдүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
  8. Дөрөвдүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.