Гашуунсухайт боомтоор 96 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ
4 сарын 17, 2021

Гашуунсухайт боомтын гарах хөдөлгөөний чиглэлд 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нүүрс тээврийн автомашин 55, зэсийн баяжмал тээврийн автомашин 32, бараа материал тээврийн автомашин ес нэвтэрчээ. Харин орох хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 55, зэсийн баяжмал тээврийн автомашин 32, бараа материал тээврийн автомашин ес тус тус нэвтэрсэн.

Тус боомтоор нийт 96 тээврийн хэрэгсэл гарч, 96 тээврийн хэрэгсэл орж ирэв. БНХАУ-ын талд Монгол улсын иргэн хоноогүй. БНХАУ руу таван автобусаар 96 жолооч гарч PCR шинжилгээнд хамрагдсан. БНХАУ-ын талаас улс хоорондын ачаа тээврийн зөвшөөрөл баталгаажаагүй шалтгаанаар гурав, бар кодгүй шалтгаанаар нэг жолоочоос шинжилгээ авалгүй буцаасан байна.