Сүүлийн 24 цагт нийт 1,264 шинээр батлагджээ
4 сарын 25, 2021

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээллээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 1,264 шинээр батлагдлаа. Үүнээс Улаанбаатар хотод 1,127, орон нутагт 137 тохиолдол бүртгэгдсэн. Мөн 658 хүн эдгэрсэн.

Дөрвөн хүн коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. 

  1. 70 настай эмэгтэй
  2. 66 настай эрэгтэй
  3. 68 настай эмэгтэй
  4. 57 настай эмэгтэй халдварын улмаас харамсалтайгаар нас барсан. Тус иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.