Коронавирусийн эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдана уу
4 сарын 25, 2021

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад өдөрт дунджаар 60 мянга гаруй иргэнийг хамруулж байгаа билээ. Харин өнөөдөр цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн идэвх сул байна. Иймд иргэн таны давтан тун хийлгэх хугацаа болсон бол өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт очиж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг Нийслэлийн Онцгой комиссоос уриаллаа. Дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 660,548 хүн I тунд, 178,021 хүн II тунд хамрагджээ. Насны бүлэг дотроо 50-59 насныхан өндөр хувьтай байгаа аж. Түүнчлэн манай улс 1,760,540 тун вакцин татаж авснаас 921,971 тун вакцины үлдэгдэлтэй байна.