Тусгай үүргийн онгоцоор 112 иргэн эх орондоо ирлээ
5 сарын 16, 2021

Бусан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр/2021.05.15/ 20:47 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 112 иргэн ирсэн бөгөөд тэднийг “Винзоу”, “Намуун” зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Энэ тавдугаар сард гадаадаас 2978 иргэнээ авахаар төлөвлөжээ.