Нийт 533 тохиолдол шинээр илэрч, 7 хүн нас баржээ
5 сарын 17, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 5383 шинжилгээ хийх явцад 533 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 49175 болж байгаа. 533 тохиолдлын зургаа нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд

  • 490 нь Улаанбаатар хотод
  • 37 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 1065 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 41844 боллоо.
     Халдварын улмаас 4087 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

    • Хөнгөн-2100
    • Хүндэвтэр-1,378
    • Хүнд-494
    • Маш хүнд-115 хүн байна.

    Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 3009 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Өнгөрсөн хоногт 51-78 насны долоон хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.