Өнгөрсөн хоёр өдөрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 133 зөрчил илэрчээ
5 сарын 17, 2021

Өнгөрсөн амралтын хоёр өдөрт зам тээврийн ослын шинжтэй 342 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас нийслэлд 12, орон нутагт 6 хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
  • Хашаа мөргөх хэлбэрээр жолооч-1, зорчигч-2
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-2, зорчигч-4 тус тус гэмтсэн.

Орон нутагт:

  • Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1
  • Автомашин шон мөргөх хэлбэрээр зорчигч-2
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-2
  • Явган зорчигч автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1 тус тус гэмтсэн.

Хүний амь хохирсон ослын тухайд өчигдөр 23:00 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын нутагт Toyota-Prius маркийн автомашин, улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, улмаар мотоциклын жолооч амь хохирчээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 83, орон нутагт 50, улсын хэмжээнд 133 зөрчил гарсан байна.