349 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас баржээ
5 сарын 18, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 7791 зорилгоор шинжилгээ хийх явцад 349 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 49524 болж байгаа. 349 тохиолдлын зургаа нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд

  • 318 нь Улаанбаатар хотод
  • 25 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 877 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 42721 боллоо.
     Халдварын улмаас 3870 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

    • Хөнгөн - 1879
    • Хүндэвтэр - 1364
    • Хүнд - 523
    • Маш хүнд - 104 хүн байна.

    Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 2,690 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Өнгөрсөн хоногт 51-94 насны долоон хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.