575 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ
5 сарын 19, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 9023 шинжилгээ хийх явцад 575 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 50099 болж байгаа. 575 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд

  • 492 нь Улаанбаатар хотод
  • 78 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 865 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 43586 боллоо.
     Халдварын улмаас 3845 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

    • Хөнгөн - 1899
    • Хүндэвтэр - 1359
    • Хүнд - 497
    • Маш хүнд - 99 хүн байна.

    Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 2411 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Өнгөрсөн хоногт 37-70 насны зургаан хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.