Япон улс Монголын иргэдэд хилээ хаалаа
5 сарын 20, 2021

Япон улс халдварын эрсдэл өндөр гэж үзсэн долоон улсын иргэдийг Баасан гариг (2021.05.21)-аас эхлэн хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Энэхүү жагсаалтад Монгол Улс багтсан байна. Мөн Камбож, Шри Ланк, Сицил, Сент-Луис, Зүүн Тимор улсууд багтжээ. Түүнчлэн сүүлийн 14 хоногт дээрх улсаар дамжин өнгөрсөн хүмүүст ч энэ журам үйлчлэх аж.