Улаанбаатарт дахин хоёр гэрэлт гудамж барихаар судалж эхэлжээ
5 сарын 17, 2018

Нийслэлийн холбогдох хүмүүсийн хэлж буйгаар, дахин хоёр ч байршилд шөнийн Гэрэлт гудамж байгуулахаар судалгааны ажил хийгээд эхэлжээ. Тухайлбал, “гутлын 22” гэгддэг гудамжийг авто машингүй шөнийн гудамж болгохоор, мөн Сэлбэ голын эрэг дагуу гэрэлт гудамж байгуулахаар ажиллаж байгаа аж. Магадгүй энэ зун ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байхыг эх сурвалжууд үгүйсгэхгүй байна.