Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
6 сарын 10, 2021

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын цэгүүд өнөөдөр хэвийн ажиллаж эхэлнэ. Өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдсан тул ажиллаагүй. Улаанбаатар хотод явуулын 10, суурин 40 цэгт 98 багийн 524 эмч, ажилтан ажиллаж, 8,978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдэд Pfizer, Спутник V, AstraZeneca, Vero Cell вакцин хийгдэж байна. Вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн иргэнд 50,000 төгрөг олгож буй.

Зургаадугаар сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд 1,884,272 /91.1%/ иргэн вакцины нэгдүгээр тунг, 1,596,857 /77.2% иргэн хоёрдугаар тунг хийлгэжээ. Монгол Улс вакцинд нийт 2,067,292 иргэнээ хамруулах зорилт тавиад байгаа билээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.