2263 хүнээс халдвар илэрлээ
6 сарын 14, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ хийх явцад 2263 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 78347 болж байгаа. 2263 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд дотор нь задалж танилцуулбал, 

  • 1,650 нь Улаанбаатар хотод
  • 613 нь орон нутагт бүртгэгдлээ. Улаанбаатарт бүртгэгдсэн халдваруудын 26.3 хувь 0-17 насны хүүхэд байгаа бол 18-59 насны иргэд 66 хувийг, 60-аас дээш насныхан 7.8 хувийг эзэлж байна. 

Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.  Сүүлийн 24 цагт 523 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57,025 боллоо.

 Халдварын улмаас 9,323 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 5,839
  • Хүндэвтэр - 2,562
  • Хүнд - 766
  • Маш хүнд - 156 хүн байна.

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 42-86 насны найман хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.